ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар



Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол




дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан



дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Таны дэмжлэг

Таны дэмжлэгт баярлалаа

Монголд тахийг сэргээн нутагшуулж байгаа төслийн санхүүжилтийг бий болгоход хандив өргөх, гишүүнээр элсэн бидэнд туслалцаа үзүүлнэ үү
  • хандив

  • гишүүнчлэл
таны тусламж тухайн экосистем, хүрээлэн буй орчныг бүхэлд нь хамгаалахад зориулагдана


Тахийн нөхөд

Олон Улсын Тахь Групп

нийгэмлэгийн
Монгол дахь Товчоо
Net Capital оффисын байр, 3-р давхар
Сүхбаатарын гудамж 14

Чингэлтэй дүүрэг
Улаанбаатар хот-15141
Монгол улс
Tel:
+976 77112031
itg.ulaanbaatar@gmail.com
itg.ub.marketing@gmail.com

Тахийн нөхөд
ХААН Банк
данс: 5166 4298 97 ₮



хандив өгөх

Мэдээ

Олон Улсын Тахь Группээс


Эрийн гурван наадмаар зүлэг ногоон талдаа сайхан наадаарай!

ГИДЦГ-ын “Б” хэсэг 300 тахьтай боллоо


6-р сарын 11-нд 300 дахь тахь хэмээн тэмдэглэгдсэн унага Dorothee гүүнээс мэндэлжээ. Энэ нь Пржевальскийн адууг энэ нутагт сэргээн нутагшуулахад гарсан бас нэгэн чухал түүхэн үе болон тэмдэглэгдэж байна.


300 дахь унаганы эх Dorothee гүү нь 1999 онд мэндэлсэн ба1992 онд тахь сэргээн нутагшуулсанаас хойшх ГИДЦГ-ын “Б” хэсэгт мэндэлсэн анхны тахьнуудын нэг юм. Уг тахийгнөхрийн хамт зэрлэг адууг Монголд сэргээн нутагшуулах болон байгаль хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлсэн Dorothee Stamm-ын нэрээр нэрлэжээ. Тэрээр Олон улсын тахь группын хүндэт гишүүн юм

ГИДЦГ-ын “Б” хэсэг дахь шинэ амьдрал


2020 оны 5-р сарын эцэс гэхэд ГИДЦГ-ын Б хэсэгт тахийн 26 унага аль хэдийн мэндэлсэн мэдээтэй байна. Энэ нь 2019 онд мэндэлсэн нийт тахийн талтай тэнцэх тоон үзүүлэлт юм. Тахийн тал дахь байгаль хамгаалагчид 2020 онд 60-70 унага мэндэлнэ гэсэн хүлээлттэй байна.


Өдрөөс өдөрт дулаарах 4-р сард зарим гүүнүүд сүргээ сольж, залуу азарганууд сүргээс хөөгдөж шинэ сүрэгт нийллээ.

Одоогийн байдлаар ГИДЦГ-ын“Б” хэсэгт тахийн 25 сүрэг, талд ганцаар идээшилж буй зарим бүлэг тахьнууд байна.

2020 оны анхны унага


4-р сарын 8-ны өдөр ГИДЦГ-ын “Б” хэсэгт энэ оны анхны унага мэндэллээ. Түүний ээж Зур нь 21 настай бөгөөд Германы Кёльн хотын амьтны хүрээлэнгээс Монголд тээвэрлэгдэн ирсэн юм.
2019 оны анхны унага мөн 4-р сарын 8-нд мэндэлжээ.

Ерөнхий чуулганыг хойшлуулах тухай


5 сарын 5-ны өдөр хийхээр товлогдсон байсан Олон улсын тахь групп болон “Тахийн нөхөд” ТББ-ын чуулганыг COVID-19 тахал өвчний нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн сүүлд хийхээр төлөвлөн хойшлуулж байна. Одоогийн нөхцөл байдал хэрхэх нь тодорхой болсон даруйд огноог мэдэгдэх болно.
Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барихад бид нээлттэй байх болно. 
Энэхүү хүнд хэцүү нөхцөл байдлыг эрүүл энх байж амжилттай даван туулахыг хүсэн ерөөе.

ГИДЦГ-ын “Б” хэсэгт 1000 тахьтай болох хэтийн зорилго


МИАТ компанийн эрхлэн гаргадаг сэтгүүлд Олон улсын тахь группын ерөнхийлөгч Райнхард Шнидригийн ярилцлага нийтлэгдсэн ба тэрээр ГИДЦГ-ын “Б” хэсэгт 1'000 гаруй Тахьтай болох хэтийн зорилгынхоо талаар өөрийн үзэл бодлыг хуваалцжээ. Цааш нь унших

Олон улсын тахь группын Монгол дахь төлөөлөгчийн газар – Хүчирхэг баг


Жамъяндоржийн Батсүх (оффис менежер / хөтөлбөрийн менежер), Хандам Цэрэнжав (маркетингийн менежер) нар Улаанбаатар хотод байрлах Олон улсын тахь группын Монгол дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байна. Эдгээр бүсгүйчүүд тус тусын салбартаа амжилттай ажиллаж туршлага хуримтлуулсан бөгөөд холбоо харилцааны ур чадвар сайн эзэмшсэн мэргэжилтэнүүд юм.


ГИДЦГ-ын эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Сүхбаатарын Далайцэрэн нь 2020 онд магистрын зэрэг хамгаалах сургалтаа эхлүүлэх ба Их сургуульд сурах хугацаандаа Олон улсын тахь группт ажиллах ажлын цагийг 50 хүртэлх хувиар багасган ажиллах болно.

Орон нутгийн сургуульд хуванцарын талаар сургалт хийлээ


Байгаль хамгаалах ойлголт нь олон онцлог сэдвийг хамардаг бөгөөд үүн дундаас өөрийн амьдарч буй газар нутгийг хэрхэн хамгаалах талаар мэдлэгийг дээшлүүлэх нь чухал юм.

Говийн Их Дархан Цаазат ГазрынБ” хэсгийн байгаль хамгаалагчид орон нутгийн сургуулиудын сурагчдад хүрээлэн буй орчиныг хэрхэн хайрлаж хамгаалах талаар заавар зөвлөмж өгдөг.

Бадамжавын Лхагвасүрэнгийн дурсгалд


Олон улсад нэр хүндтэй монгол эрдэмтэн, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн Бадамжавын Лхагвасүрэн 2019 оны 8-р сарын 1-нд хүнд өвчний улмаас нас барав.Лхагва бол ШУА-ийн Ерөнхий ба туршилтын биологийн хүрээлэнгийн дэд профессор, тэргүүлэх зэргийн эрдэмтэн байв.Тэрээр нүүдлийн төрөл зүйлүүдийн конвенцийн (CMS) эрдэм шинжилгээний зөвлөлд ажиллаж, хөхтөн амьтдын нүүдлийн талаархи дэд бүтэц, хамгаалалтын хаалтын талаарх асуудлыг хөндсөн юм.Төмөр замын компани болон бусад оролцогч талуудтай олон жилийн турш ярьсны эцэст саяхан Монголын Төмөр замын хэсэг дэх хамгаалалтын хаалт зайлуулах зорилгоо биелүүлж, хулан болон Пржевальскийн адууны Төв Азид чөлөөтэй шилжин нүүдэллэх боломж бүрдэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулсан билээ.

2017 онд тэрээр Швейцарь улсад болсон Олон улсын тахь группын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулах эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг семинарт оролцсон. Олон улсын тахь групп нь түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ зэрлэг ан амьтдыг хамгаалахад түүний зориулсан нөр их хөдөлмөрийг бид мартахгүй гэдгээ илэрхийлж байна.

Хоёр залуу тахийн том алхам


2019 оны 7-р сард нэлээд залуу хоёр тахь ГИДЦГ-ын Б хэсгийн зүүн хэсэг бүс нутагт идээшилж эхэлсэн бөгөөд ГИДЦГ-ын А хэсгийн бүс нутгийг чиглэн шилжин идээшилж байна.Тэд зам зуураа янз бүрийн усны цэгүүдээс ус ууж, тэр ч байтугай шинэ бэлчээрт идээшилхээр хатуу хучилттай замыг давсан байв.Одоо тэдний биеийн байдал сайн байна.

Энэ бол тахь сэргээн нутагшуулсан 27 жилийн хугацаанд тахь анх удаа өөрийн үл мэдэх хэсэгт, урт зайд шилжин нүүдэллэж байгаль хамгаалагчдад ажиглагдаж буй явдал юм. Энэ нь хэрэв бэлчээр болон амьдрахнөхцөл байдал сайн бол тэд өвөг дээдэс шигээ урт зайд идээшлэн нүүдэллэж дасан зохицож болохыг харуулж байна.

Энэ бол тахь 1960-аад оны үед зэрлэг байгальд устахаас өмнө байсан төрөлх зан байдалдаа бүрэн дасан зохицож байгаа алхам юм.

ГИДЦГ-ын Б хэсгийн Хамгаалалтын захиргаа цахилгаан, устай боллоо


ГИДЦГ-ын Б хэсгийн Хамгаалалтын захиргааны байрны засварын ажлын хүрээнд Эрчим Электрик компани нь 10 кВт-ын нарны эрчим хүчний эх үүсвэрийн системийг 7-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.Шинээр суурилуулсан нарны эрчим хүчний эх үүсвэрийн систем нь 2016 онд өрөмдсөн худгаас усыг шахах хангалттай хүчдэл гаргаж чаддаг.

Цаашлаад байшин болон ойр орчмын ажиллагсдын хоёр гишүүний гэрийг тогтмол цахилгаанаар хангадаг.Энэ бол тодорхой цаг хугацаанд хийгдэх засварын ажлуудын хамгийн эхэнд хийгдэж буй ажил юм.

Европоос Тахийн талд ирсэн шинэ тахь


Прагийн амьтны хүрээлэн Чехийн армитай хамтран Тахийн талд гурван гүүг дахин авчирсан бөгөөд тэд шинэ цаг уур, хоолонд дасан зохицохын тулд дасан зохицох талбайд 2020 оны хавар хүртэл байрлах болно.Тахийн генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор тахийг Европын нэн ховордсон төрөл зүйлүүдийн хөтөлбөр (EEP) –т оруулсан байдаг. Дээрх тахиудыг Добрежовт байрлах Прагийн амьтны хүрээлэнболон ВисенжнежСпринж-с тээвэрлэн авчирсан юм.

Амжилттай тээвэрлэлт хийсний дараа болсон жижиг ёслолын үеэр Зоо Прага” нь тусгай хамгаалалттай газар болон тахийг ажиглах ажилд ашиглуулах зорилгоор ГИДЦГ-ын ажилтнуудад шинэ машин, зургаан мотоциклийг гардуулан хүлээлгэж өглөө.

ГИДЦГ-ын Б хэсэгт хэрэгжиж буйдээрх хоёр үйл ажиллагаа нь Олон улсын тахь группын ивээл дор зохион байгуулагдсан юм.

ГИДЦГ-ын Б хэсгийн хамрах хүрээг өргөтгөх УИХ-ын шийдвэр гарлаа


ГИДЦГ-ын Б хэсгийн Хамгаалалтын захиргаа болон Олон улсын тахь групп (ITG)-ын олон жил ажилласан ажлын үр дүн гарч 5-р сарын 2-ны өдөр Монголын парламент тусгай хамгаалалттай газрыг 9'000 км2-ээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.Энэ бол Пржевальскийн адуу гэгдэх тахь болон шилжин суурьшсан бусад амьтдын амьдрах орчныг сайжруулахад гаргаж буй нэн чухал шийдвэр юм.

Энэхүү шийдвэрийг тусгай хамгаалалттай 21 газрын хэмжээг томсгох (мөн үүсгэн байгуулах) шийдвэрийн хамт гаргажээ.Ийнхүү Монгол Улс байгаль орчин, амьдрах орчныг хамгаалах чиглэлд маш чухал алхам хийлээ.

Энэ амжилтанд хувь нэмрээ оруулсан хүн бүрт талархал илэрхийлье!


Манай байгууллага өөрийн Улаанбаатар хот дахь оффист төслийн менежер ажилд яаралтай авна. Байгалийн шинжлэх ухааны боловсролтой, төсөл удирдаж байсан туршлагатай, урам зоригтой, шударга болон ажлын ачаалал даах хүнийг бид  хайж байна.
Project Manager ITG

Говийн их дархан газрын Б хэсгийн өргөтгөлийг ЗГ дэмжлээ


МУ-ын ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар:

Өргөтгөлөөр: - Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Н
өмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,
- Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын
өргөтгөл,
- Отгонтэнгэрийн дархан цаазат газрын
өргөтгөл,
- Дарьгангын байгалийн цогцолборт газрын
өргөтгөл,
- Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын
өргөтгөл,
- Онгон таван булгийн байгалийн н
өөц газрын өргөтгөл,

Шинээр: - Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, 
- Х
өхнуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүнгашууныхоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,
-
Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээДээрх 22 газрууд нь 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 2.1%-р нэмэгдэх юм.

Тахийн талд дахин 4 гүү тээвэрлэн авчирлаа


Праг хотын амьтны хүрээлэн энэ сарын 20 нд дахин 4 гүү Тахийн талд тээвэрлэн авчрах 8 дахь удаагийн ажлыг ажилттай гүйцэтгэлээ.Эдгээр шинээр авчирсан тахиуд нэг орчим дасгах хашаанд хяналтан байсны дараа байгальдаа гарах юм. Тахиудыг Европын Ховор зүйлийг хамгаалах хөтөлбөри (EEP) -н байгууллагаас сонгон Монголруу илгээдэг юм.

Герман улсын элчид сайд Тахийн талд айлчиллаа


Өнгөрсөн 5-р сард Герман улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Stefan Duppel Hermann гэр бүлийхэнтэйгээ хамт Тахийн талд айлчиллаа. ГИДЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын мэдээллийг сонсож, говь нутагтаа эрх дураараа нутагшиж байгаа тахийн сүргийг харан эрхэм зочдын сэтгэл их хөдөллөө. Элчин сайд 2018 нэг унаганд нэр өгч (үрчлэн) авсан бөгөөд 2019 Улаабаатар хотод зохиогдох мэдээлэл солилцох уулзалтуудыг дэмжин  ажиллахаа мэдэгдлээ.

Тахь - сүүлийн зэрлэг адуу хэвээр...


Саяхан шинжлэх ухааны нэр хүндтэй "Science" сэтгүүлд олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг Евразийн нутагт 5500 гаруй жилийн өмнө тархан нутаглаж байсан гэх 42 адууны эрмэл үлдэгдэлд удам гарлын судалгаа хийжээ. Тэд орчин үеийн зүйлийн молекулын түвшинд хэрэглэж буй статистик анализийн шинжилгээгээр гэрийн адууг өнөөг хүртэл бидний төсөөлж ирсэн адууны гэршүүлсэн цөм нутаг болох Казахстаны Ботай адуунаас гаралтай гэдгийг тогтоогоогүй. Тэгэхээр гэрийн адууны гарал үүсэл нь тодорхойгүй болоод байна. Түүнчлэн эдгээр эрдэмтдийн генийн судалгааны бас нэг дүгнэлт нь өнөөгийн тахь адууг сүүлчийн зэрлэг адуу биш харин 5000 гаруй жилийн өмнө гэршүүлэн маллаж байсан Ботай адуунаас гаралтай зуугуул адуу гэж дүгнэжээ. 

Говьд тахийн анхны унага мэндэллээ


Говь нутагт хаврын урин цаг ирж цаг агаар тогтуун сайхан байгаа хэдий ч өвөл цасан бүрхүүл багатай хавартаа хур тунадас ороогүйн улмаас нэлээд хуурай байна. Цаашид энэ хэвээр хавар үргэлжилвэл говь нутагт маань зун оройтож, бэлчээр нутаг маань гандах төлөвтэй байна. Дөрөвдүгээр сарын сүүлээр анхны унага мэндэлж говь нутагтайгаа танилцан өсөж байна. Манай ажилчид, тахь судлаачдын ажиглалтаар энэ жил бид нэлээд олон унагатай болох төлөвтэй байгаа.

Хустай азаргатай сүргийг байгальд нь гаргалаа


Бид 2016 онд Праг хотын амьтны хүрээлэнгээс авчирсан гүүнүүд болон Хустайгаас авчирсан азаргатай нийлүүлэн сүрэг үүсгэсэн. Энэ сүрэгт нутгийн Шидтэн, Золушка нэртэй гүүнүүдийг ч хамт ижилсүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн даваа гарагт хашаанаас гарган говийн уудам нь суллан тавилаа. Хустай азаргатай сүрэг хүчирхэг байж өсөн үржиж олон болох болтугай. 

Олон Улсын Тахь Группын байр суурь


Энэхүү дүгнэлт нь бусад альтернатив байгалийн нөхцөлүүдийг хамруулалгүй ботай адууны тодорхойгүй гарал үүслийг хэт дөвийлгөн авч үзжээ. Түүнчлэн энэ баталгаа нь өнөөгийн тахь адуу болон 20000 жилийн өмнөх Баруун европын агуй дахь тахийн сүг зурагтай хэрхэн адилхан байгааг тайлбарлах шаардлагатай.

Иймэрхүү эсрэг байр суурь бүхий дүгнэлт, хэлэлцүүлэг нь тахийг одоо дэлхий дээрх гэрийн адуутай хамааралгүй сүүлийн зэрлэг адуу гэдгийг өөрчилж чадахгүй юм.

“Бурханы адуу” шинэ дуу


Хурд хамтлагтай хамтран Говь-Алтай аймгийн зохиолч, сэтгүүлч Д.Лхагвасүрэнгийн шүлгээр Бурханы адуу нэртэй шинэ дуу бүтээв. Уг уран бүтээлийг Чингис шар айраг ХХК, Швейцарын хамтын ажиллагааны агентлаг хамтран ивээн тэтгэлээ. Дүрсжүүлэх ажлыг Хүрээлэн төсөл, Хустай БЦГ нар дэмжин оролцов. Клипыг Bronz Hero студи-д бүтээв клип үзэх

Бонн-ын конвенц: Тахийг их өргөн хүрээнд хамгаалах боллоо.


2017 оны 10-р сарын 23-28 ны өдрүүдэд Филиппини улсын Манила хотод "Нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах конвенц3 -ын 12-р хурал болж өнгөрсөн юм. Хэлэлцсэн үндсэн сэдэв нь “Хүн ба зэрлэг амьтдын тогтвортой хөгжил ба тэдний ирээдүй бол бидний ирээдүй” байлаа.  
Монголын талаас тахийг тус CMS ын 1-р хавсралтанд оруулахаар төлөвлөн төсөл боловсруулж оролцсон бөгөөд Швейцар улс биднийг идэвхтэй дэмжин байлаа. Энэхүү хурлаар бид монгол тахийг тус конвенцийн 1-р хавсралтанд оруулж чадлаа.  Ингэснээр тахь сэргээн нутагшуулах төслүүд, түүнийг хамгаалал ажилд олон улсын зүгээс илүү анхаарал хандуулах, хил дамнуулан хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Хэвлэлийн мэдээ

“Тахь эх нутагтаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Говь-Алтай, Ховд аймгуудад


Тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ойн хүрээнд түүнийг эх нутагт нь авчирснаас хойших түүхэн үйл ажиллагааны талаарх гэрэл зургийн үзэслэнг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан юм. Энэхүү үзэсгэлэнг орон нутгийн ард иргэдэд үзүүлэх, төслийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг Говь-Алтай, Ховд аймгуудад амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд тахийн байгаль хамгаалагч нар болон тус аймгуудын БОАЖГ-ын хамт олон дэмжлэг үзүүлж хамтран оролцов. 

25 жилийн ойн хүндэтгэлийн зоог


ОУТГ –с 9-р сарын 30 ны өдөр тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ойг Улаанбаатар хотод тахийн төслийг дэмжигч, хандивлагчид, найз нөхдүүдтэйгээ хамтран хүндэтгэлийн зоог барьж  тэмдэглэн өнгөрүүлэв. Тус арга хэмжээний үеэр урлаг соёлын тоглолт, төслийг дэмжин хандив цуглуулах дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд тэндээс олсон орлого тахь нутагшуулах төвийн сантехникийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар төлөвлөсөн юм. 
ОУ-ын тахь группын ноён Reinhard Schniedrig  өнгөрсөн 25 жилийн талаарх түүхэн ололт амжилт болон ирээдүйд гарч ирэх гол чухал асуудлуудыг дүгнэн мэдээлэл хийлээ

ГГ6- хэлэлцүүлэг- Говийн Б хэсгийн экосистемийн хамгаалал


Говийн гайхамшигт 6 зүйл амьтад болох тахь, хулан, хар сүүлт, хавтгай, бөхөн зэрэг амьтдын хамгаалал, судалгааны асуудлуудын талаарх 2-р хэлэлцүүлгийг баруун бүсийн аймгуудын орон нутгийн,  олон улсын төрийн болон төрийн бус байгуулагуудын оролцоотой Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройд зохион байгууллаа. ОУТГ-ын гадаад болон орон нутгийн төлөөлөл тус хуралд оролцож өөрсдийн туршлага, мэдээллээ солилцов. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү 

Шинэ судлаач оюутан Тахийн талд ажиллаж эхэллээ


Өнгөрсөн 6 дугаар сард С.Далайцэрэн Тахийн талд судалгааны туслах ажилтнаар ажиллаж эхлээд байгаа бөгөөд ГИДЦГ-ын дарга О.Ганбаатар, ОУТГ-ын судалгааны зохицуулагч доктор Петра Каченски нартай ГИДЦГазарт хийгдэх эрдэм шинжилгээ судалгаанд хамтран оролцох юм. Тэрээр ГИДЦГ-ын Б хэсгийн даргаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарын хүү бөгөөд Бижийн голд төрж өссөн юм. Далайцэрэн удахгүй их суруулиа дүүргэхээр хичээн суралцаж байна.

Казакстан улсын төвийн бүсэд хулан нутагшууллаа


Норвегийн судалгааны багийнхан Казакстан улсын төв хэсэг Торгей-н талд хулан сэргээн нутагшуулах ажлыг санаачлан эхлүүллээ. Тухайн бүс нутагт 1930 оноос хойш хулан устсан бөгөөд тус улсын өмнөд хэсэгт таслагдсан популяц үлдсэн  байсан юм. Энэ төслийн гол зорилго нь төв Азийн хулангийн тархалт нутгийг тэлэх түүнчлэн тухайн бүс нутагт засмал авто зам тавьж буй өнөө үед зэрлэг амьтдын нутагладаг газрыг хадгалан үлдэх ирээдүйд бөхөн, тахь нутагшуулахад хэрэгтэй алхам болж байгаа юм. Холбоос харах

Тахийн тоо толгой 200 хүрлээ


Говьд тахь сэргээн нутагшуулж эхэснээс хойш анх удаа тахийн тоо толгой 200-д хүрч байгаа сайхан мэдээтэй энэ зуныг угтаж байна. Энэ жилийн төл болон тээвэрлэн авчирсан тахиуд нийлээд тоо толгой амжилттай өссөн дүн харагдаж байгаа бөгөөд бидний 200 толгой тахь өвлийг өнөтэй даван онд орох болтугай.


Европоос дахин тээвэрлэлт хийж 4 тахь Говьд ирлээ


Олон улсын тахь групп-с 6-р сарын сүүлээр 4 тахийн гүүг Праг хотын амьтны хүрээлэн, Чехийн цэргийн нисэх хүчний хамт олны дэмжлэгээр амжилттай тээвэрлэн авчирлаа. 
Тээвэрлэлт өмнөх жилүүдийн адил элдэв хүндрэл бэрхшээлгүй сайн хийгдсэн бөгөөд шинээр авчирсан тахиуд нэг жил орчим дасгах хашаанд хяналтанд байх юм. Ирэх жилийн хавраас говь нутагт нь суллан тавихаар төлөвлөсөн. 

Анхны унага төрлөө


Говийн их дархан газрын Б хэсэг Тахийн талд 4-р сарын19 нд энэ жилийн анхны унага төрлөө. Цаашид 30-40 гүү унагалах тооцоотой байгаа. 

ТАХЬ ЭХ НУТАГТАА гэрэл зургийн үзэсгэлэн


ТАХЬ ЭХ НУТАГТААгэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод Blue Mon галерейд 4-р сарын 14 ны баасан гаригт нээж өнгөрсөн 7 хоногийн турш нээж нийслэл хотынхоо иргэдэд өөрсдийн ажлын үр дүн, онцлогийг дэлгэн танилцууллаа. Биднийг дэмжин хамтран ажилласан Швейцарын хөгжлийн агентлаг, Чингис шар айраг ХХК болон үзэсгэлэнгийн туршид үзэгчдийг мэдээллээр ханган ажилласан Б.Батцэцэг, Б.Мяндсан, Улмаа нартаа их баярлалаа. зураг үзэх, мэдээлэл үзэх

Гэрэл зургийн үзэсгэлэн


Энэ жил Монголд тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойг тэмдэглэх ажлын хүрээнд ОУ-ын Тахь Группээс 2017 оны 4-р сарын 15-20 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Blue moon уран зургийн галерейд “ТАХЬ ЭХ НУТАГТАА” сэдэвтэй Зүүнгарын говьд нутагшуулж байгаа тахийн сүрэг болон тус бүс нутгийн онцлогийг харуулсан шилдэг зургуудаас бүрдсэн үзэсгэлэн, худлалдаа нээх гэж байгаа тул та бүхэн өргөнөөр хүрэлцэн очно уу.

Тахийн сүрэг тавтай сайхан өвөлжиж байна


Энэ өвөл Монгол орны ихэнх нутгаар цас ихтэй урт өвөл болж байгаа боловч Зүүнгарын говьд цасны хэмжээ ихгүй, хэвийн сайхан өвөл болж байна. Тахь болон бусад зэрлэг амьтад тогтвортой сайхан байгаа бөгөөд байгаль хамгаалагчид маань хариуцсан нутгаа эргэх, тахийн сүргийн ажиглалтаа тогтмол гүйцэтгэн ажиллаж байна.  

Тахь нутагшуулах төв ундны устай боллоо


Тахийн талын тахь нутагшуулах төвд Праг хотын амьтны хүрээлэнгийн санаачлагаар Чехийн элчин сайдын яам, хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ундны усны хайгуул судалгаа хийж, цэг тогтоон өрөмдөж 140 м гүнээс ус гаргалаа. Тус төв байгуулагдсан цагаасаа эхлэн 10 гаруй км холоос ундны усаа зөөн хэрэглэж байсан бөгөөд одоо устай болсноор цааш дэд бүтцээ хөгжүүлэх сайхан боломж бүрдлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тахийн группын төлөөлөгчдийг хүлээн авлаа


Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын тахь группын ерөнхийлөгч ноён Рейнхард Шнидриг, нарийн бичгийн дарга Миржам Вурш, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Н.Энхсайхан нарыг хүлээн авч уулзлаа

Зүүнгарын говийн тахийн сүрэг нэмэгдсээр


Энэ жил тахийн тоо толгой олноор нэмэгдсэн сайхан жил байлаа 30 гаруй унага гарсан, 8 толгой тахийг тээвэрлэн авчирлаа. Одоо тахийн сүрэг 170 гаруй болтлоо өссөн байна. Намрын дунд сар дуусч байгаа хэдий ч тахийн талд нэг гүү унагалан шинээр унага нэмэгдсэн хэвээр байна

Тахь Группын удирдлагууд Монголд


Олон Улсын Тахь Группын Ерөнхийлөгч ноён Рейнхад Шнидриг мөн нарийн бичгийн дарга Миржям Вурш нар  9-р сарын сүүлээр Тахийн тал болон Улаанбаатар хотод ажиллаа. Тэд Монголд ажиллах хугацаандаа говьд нутагшуулж байгаа тахийн төслийн үйл явц, өвөлжилтийн бэлтгэл ажлууд болон шинээр томилогдоод байгаа орон нутгийн удирдлагууд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай уулзан төслийн явц, харилцан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ОУ Тахь Группынхан Тахийн талд ажиллалаа


Тахь Группын ерөнхийлөгч Reinhard Schnidrig, удирдах зөвлөлийн гишүүн Mirjam Wuersch, Монгол дахь товчооны дарга Н.Энхсайхан нар тахь нутагшуулах төвд ажиллаж, төслийн үйл ажиллагаа, тахийн сүргүүд болон хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа. Тус захиргааны дарга О.Ганбаатар болон мэргэжилтэн байгаль хамгаалагч нартай ирэх 5 жилийн менежментийн төлөвлөгөө болох ОУТГ-йг цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж төлөвлөгөө гаргалаа.

Говийн Гайхамшигт-6 хурал Тахийн талд боллоо


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар Монгол орны говийн зэрлэг амьтад 
болох хавтгай, мазаалайтахь, хулан, монгол бөхөн, харсүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтын ажлын хөрс суурийг бэлдэх зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх аргахэмжээг 2016 оны 09 дүгээр сарын 15,16-нд  зохион байгууллаа.  Арга хэмжээг Зүүнгарын говь,тахийг сэргээн нутагшуулж буй ТАХИЙНТАЛ-д зохион байгуулсан юм.“Говийн гайхамшигт 6-г цаашид “ГГ-6”, “GG-6” гэхчлэн гадаад, дотоодод хүргэх, ач холбогдлыг нь танилцуулах болжээ. Говийн ховор амьтдыг хамгаалах энэхүү анхны санаачлага Төв Азийн Хөхтөн амьтдыг хамгаалах санаачлага (CAMI) олон улсын байгууллагын зорилго, үйл ажиллагаатай нийлж байгаа бөгөөд 2017 оны Алтай хотод зохиогдох арга хэмжээнд ОУТГ, CAMI идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Монголын дотоодод тахь сэлгэн нутагшуулах ажил хийгдлээ


Хустай төв болон Тахийн талын тахь нутагшуулах төслийнхэн хамтран тахь сэлгүүлэн нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Хустай тахийн сүрээс 3 гүү, 1 азаргыг Чехийн цэргийн онгоцоор тээвэрлэлээ. Энэ ажлыг гүйцэтгэхэд Праг хотын амьтны хүрээлэн, Байгаль орчин аялал жуулчлалын яам идэвхтэй хамтран ажиллалаа.

Тахийн 4 гүүг Европоос тээвэрлэн авчирлаа


7-р сарын 18 нд алс холын Европ тивээс 4 тахийн гүү Тахийн талд хүргэгдэн ирлээ. Прагын амьтны хүрээлэнгийн туршлагатай баг энэхүү тээвэрлэлтийг 6 дахь жилдээ амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд агаарын болон Булганаас Тахийн тал хүртэлх автомашины тээвэрлэлт амжилттай боллоо

Тахийн талруу хүргэгдэх тахиуд сонгогдлоо


Монголын тахийн талруу ачигдах тахиудыг тэдний удам гарлын бичгийг үндэслэн сонгосон байна. Тэд тахийн талд очоод нэг жилийн хугацаанд дасгах хашаанд хамгаалагч нарын хяналт доор байна.

Байгаль хамгаалагч нар англи хэл сурч эхэллээ


Швейцарь улсын иргэн, сайн дурын ажилтан, англий хэлний багш Uli Rutz тус дархан газарт сар гаруй хугацаагаар ажиллаж амьдарсан бөгөөд энэхүү хугацаанд байгаль хамгаалагч нарт өөр өөрийн түвшний англи хэлний сургалтыг амжилттай хийжээ. Ноён Uli багш мөн Бугат суманд зочилж дунд сургуулийн багш нарт хичээл заав. Тэрээр говьд байх хугацаандаа нутгийн малчдын аж амьдрал, байгаль хамгаалагч нарын өдөр тутмын ажил амьдралтай танилцаж хамтран ажиллаж өөрийн амьдралын түүхий хуудсыг баяжуулжээ

Говьд унага нэмэгдсээр


Энэ 5-р сарын сүүлээр Зүүнгарын говийн тахийн сүрэг 17 унага болсон. Унаганы тоо цааш нэг дахин нэмэгдэх төлөвтэй байгаа.

Эрхэм ах Б.Чинбатаа дурсахуй


Бидний хамтран зүтгэгч Б.Чинбат хүнд өвчний улмаас 2016 оны 5-р сарын 2 нд биднээ үүрд орхин одлоо. Б.Чинбат нь бүтээлч, аливаа ажилд нягт нямбай ханддаг, хамт олноо хошуучлан залуучуудад үлгэр дууриал үзүүлж, байгаль хамгаалагчдын дунд нэр хүндтэй, тайван уужуу,хүнлэг энэрэнгүй зан ааштай үлгэр жишээ тэргүүний сэхээтэн байлаа.

Талийгаачийн улс эх орон, байгаль хамгаалал, тухайлбал өөрийн нутгийн унаган амьтан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах буянт ажлын төлөө хийсэн бүх үйл хэрэг, таны ажилсаг хичээнгүй, хүнлэг, шударга зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд оршихболно.

Шинээр дасгах хашаа барив


Өнгөрсөн жил тахийн хашааны шонгууд үерийн усны улмаас хугарч төвийн хашаа нэлээдгүй эвдэрсэн байсан бөгөөд энэ жил дээрх хашаануудыг сэргээн засварлаж мөн Дархан газрын баруун хэсэг Тахийн усанд шинээр хашаа барилаа.

Тахийн гүүнүүд унагалах дөхсөөр байна


Зүүнгарын говийн тахийн сүргүүд хонины усны говиос өгсөн Таван толгой, Халтарын толгой орчим Бижийн голын сав дагуу байршин нутагшиж байгаа бөгөөд гүүнүүд хээл авалт 80 орчим хувьтай байна. 


Олон улсын Тахь группын ерөнхийлөгч ноён Reinhard Schnidrig, Монол дахь товчооны дарга Н.Энхсайхан, байгаль хамгаалагч Г.Нисэххүү, тахийн нөхөд сангийн дэмжигч ноён Peter Kistler нар Хятадын Шиньжян Уйгурь мужийн тахь нутагшуулах, үржүүлэх төвд айлчилж Жимсайрын тахь үржүүлгийн төвийг ОУТГ-т гишүүнээр элсэх, хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.

Олон улсын Тахь Группын ерөнхийлөгч Монголд ажиллаа


Олон улсын Тахь группын шинээр сонгогдсон ерөнхийлөгч ноён Reinhard Schnidrig, тахийн нөхөд сангийн дэмжигч ноён Peter Kistler нараас Швейцараас Монголд ирж ажиллан тахийн сүргүүдийн нутагшилт, өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймаг сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тэрээр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгтэй уулзан тахь нутагшуулах төслийн ирээдүйн төлөвлөгөөг танилцууллаа

ГИДЦГ-ын Б хэсэгт оюутнууд судалгааны дадлага ажлаа хийж байна


2015 оноос МИУС-ын биологи, экологийн салбарийн оюутнууд ГИДЦГ-ын Б хэсэгт судалгааны дадлагын ажлаа тус сургуулийн багш доктор Д.Лхагвасүрэн, тахь нутагшуулах төвийн захирал, докторант О.Ганбаатар нарын удирдлага доор  хийж эхлээд байна. Экологийн 4-р ангийн оюутан М.Бат-Эрдэнэ Говийн их дархан цаазат Б хэсгийн Тахийн  морфологи буюу гадна шинж тэмдэгийн судалгаа, Экологийн 3-р ангийн оюутан Отгонбаатар Говын их дархан цаазат Б хэсгийн жижиг хөхтөны зүйлийн олон янз байдлын судалгаа, Экологийн 3-р ангийн оюутан Сэрчиннамжил Говын их дархан цаазат Б хэсгийн махчин шувуудын зүйлийн бүртгэлийн судалгааг тус тус гүйцэтгэж байна.Эдгэээр оюутнуудын дадлага, хээрийн судалгааны зардлыг Прагын амьтны хүрээлэнгээс санхүүжүүлж байгаа юм. 

Тахийн сүрэгийн тоо 137 боллоо


Тахийн талын тахийн сүрэг энэ жил олон унага төл авч байгаа бөгөөд тээвэрлэн ирсэн тахиудттай нийлэн тоо толгой 137 –д хүрч байна. 

Европоос 4 тахийн гүү тээвэрлэн авчирлаа


Энэ 7-р сарын эхний долоо хоногийн ням гаригийн шөнө ГИДЦГ-ын Б хэсэг, Тахийн талийн тахь нутагшуулах төвд дөрвөн тахийн гүүг Европоос амжилттай тээвэрлэн авчирлаа Бүгд найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэн Чехийн цэргийн нисэх хүчинтэй хамтран тэдний агаарын хөлгийг Монгол тахь тээвэрлэн хүргэх ажлыг 2011 оноос амжилттай гүйцэтгэж ирсээр байна


Энэ жилийн тахийн тээвэрлэлт Монгол орны баруун хэсэгт хур бороо элбэг, зам харгуй эвдрэлтэй байгаагаас үүдэн өмнөх жилүүдийнхээс арай урт хугацаатай буюу 36 цаг тээвэрлэгдэж ирсэн боловч тахиуд мэнд сайн эх нутагтаа хүргэгдэж ирлээ.

Reinhard Schnidrig Олоон улсын Тахь группын ерөнхийлөгчөөр томилогдлоо


Reinhard SchnidrigОлон улсын Тахь Группын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоо. Тэрээр олон улсын нүүдлын зэрлэг амьтадыг хамгаалах конвенцид идэвхтай ажиллаж гишүүн бөгөөд Говийн Б хэсгийн дархан газрыг тус чиглэлээр олон улсын сүлжээнд хамруулж хамтран ажиллахад чухал нөлөөг үзүүлж ажиллах юм.

Thomas Pfisterer тус группын ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа юм. Түүний ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд байгаль хамгаалалд ардчилалыг хэрхэн хогдогдуулан ажиллаж болох, тахь сэргээн нутагшуулах, говийн хамгаалалттай нутгийг хамгаалахад улстөрийн бүсийн нутгийн хүчнүүдтэй хамтран амжилттай ажиллауж ирсэн. Ийтээс түүнийг тахь группын хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ.

15 дахь унага мэндэллээ


Зүүнгарын тахийн популяци энэ жил төл сайтай байна. Одоо 15 унагтай болсон байна. Ойрийн өдрүүдэд бороо орж зуншлага сайхан болох төлөвтай байна.  

Доротее Штам, Томас Фпистерер хүндэт доктороор өргөмжлөгдлөө


2015 оны 4-р сарын 25 нд Олон улсын Тахь группын 2 гишүүн Цюрихын их сургуулийн мал эмнэлэгийн факультетийн хүндэт доктороор өргөмжлөгдлөө.

Томас Фпистерернь Олон улсын тахь группын одоогийн ерөнхийлөгч бөгөөд тэрээр тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах, хамгааллын асуудлыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутаг болон төвийн улс төрийн хүчнүүдтэй идэвхтэй хамтран холбоо тогтоож ажиллаж ирсэнюм. Энэхүү зүтгэлийг үнэлж тус их сургуулийн хүндэт доктороор өргөмжилжээ.
Доротее Штам нь Олон улсын Тахь группын хүндэт гишүүн Зүүнгарын говьд тахийг сэргээн нутагшуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэт доктороор өргөмжилжээ.

Говьд анхны тахийн унага мэндэллээ


Зүүнгарын говь Тахийн талд нутагшуулж байгаа тахийн сүрэгт анхны унага мэндэллээ. Номхон азарганы сүрэгт Од нэртэй гүүнээс охин унага 4-р сарын 22 ны өглөө төрлөө. Тахийн сүрэг тал дүүрэн өсөх болтугай! 

Тахь адуу эх нутагтаа сэргээн нутагшиж байгаа талаар Токио-д гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ


Монголд тахь адуу сэргээн нутагшуулж байгаа төслүүдийн амжилт үр дүнг харуулсан гэрэл зургийг үзэсгэлэнг Токио хотод професор, гэрэл зураг сонирхогч Санекато Такеши нээлээ. Тэрээр тахь адууны талаар мөн Монгол орны унаган байгаль, ард түмний аж амьдралын онцлгийн талаар сонирхолтой илтгэл танилцуулга хийсэн байна. 

Тахийн гүүнүүд хээл сайтай байна.


Тахийн талд цас чийг элбэг сайхан хавар болж байгаа бөгөөд тахийн сүргүүд мэнд онд орж, гүүнүүд маань 80-85 % хээлтэй байна. 
Тахийн сүргүүд Хонин ус, Хоолойн толгой, Шал хар,Таван толгой орчмоор байршин нутагшиж байна.

Цас багатай, дулаахан өвөл болж байна


Тахийн тал орчимд 11-р сарын дундаас цас орсон бөгөөд одоогоор уулархаг газруудад цасны зузаан 10 см орчим, Тахийн тал, Хонин уёны говьд цас багатай дулаахан байна. Тахийн сүргүүдийн тарга хүч сайхан сайхан онд орлоо.

2014 оны сүүлээр 113 тахьтай боллоо


2014 оны сүүлээр Зүүнгарын говьд  113 толгой тахь нутагшиж байгаа бөгөөд 9 үржлийн сүрэг, 2 үрээний сүрэгт хуваагдаж байна. Энэ жил 22 унага онд мэнд орлоо.

Зуны улиралд сүргүүдийн бүтэц байрлал тогтворгүй үилжилт хөдөлгөөн ихтэй байсан боловч, намраас сүргүүд тогтвортой, ойр ойрхон зайд бэлчээрлэж байна. 

Олон Улсын Тахь Группын Удирдах зөвлөлийн гишүүн Мирослав Бобек найрамдал одонгоор шагнууллаа


2014 оны намар Мирослав Бобек Монгол улсын ерөнхийлөгчөөс НАЙРАМДАЛ МЕДАЛЬ-р шагнуулав. Энэ нь түүний тахийг эх нутагт нь сэргээн нутагторуулж буй хувь нэмрийг үнэлж Монгол улс хүндэтгэл үзүүлж буй явдал юм

Тахийн нөхөд сангийн дэмжигчид нэгдэн уулзлаа


Монголчууд бид адууны өвөг энэ сайхан амьтан тахь адуугаа эх нутагт нь хайрлан хамгаалж, тоо толгойг нь нэмэгдүүлэх, байгальд биеэ даасан сүрэг бий болгоход санаачлага гаргаж, хамтран ажиллах шаардлагатай байгаа бөгөөд бидний хэсэг нөхөд “Тахийн нөхөд сан” байгуулж Монголын говьд тахь адууг  сэргээн нутагшуулах буянт үйлсийг дэмжихээр санаа нэгдэн ажиллаж эхэллээ. Таныг тахийн нөхөр болж манай үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулан, бие сэтгэлээрээ  оролцох боломжтой болсныг  танд дуулгахад таатай байна. Биднийг туслан дэмжиж байдаг Чингэс шар айраг ХХК ны хамт олондоо баярлалаа. Идэвхтэй дэмжигч Петерт мөн талархал илэрхийлье

ОУ-ын Тахь группын ерөнхийлөгч Томас Фпистэрэр Монгол хүрэлцэн ирлээ


Ноён Фпистэрэр болон ОУТахь группын гишүүд Монгол улсад айлчлан ирж байгаа бөгөөд Хөвсгөл далайгаас эхлэн Тахийн тал хүртэл манай орны хойд, баруун хэсгээр аялахаар төлөвлөжээ. Айчлалынхаа хүрээнд тэрээр говийн тахь нутагшуулах төслийн үйл ажиллагаа болон хамгаалалттай нутгийн захирагаа, Говь-Алтай, Ховд аймгуудын удирдлага, болон ГИДЦГ-ын орчны бүсийн сумдын иргэд, дарга нартай уулзан санал бодлоо солилцох юм. Аялалынхаа төгсгөлд БОНХ-ын сайдтай уулзах бөгөөд Хустай нурууны БЦГ-т ч хүрэлцэн очихоор төлөвлөжээ

Гурван шинэ тахийн гүү, 22 унагаар бүл нэмлээ.


2014 онд Тахийн талд нутагшуулж байгаа тахийн сүрэг маш амжилттай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 7-р сарын эхээр 3 тахийн гүүг Праг хотын амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирлаа. Энэ 3 гүүг жил орчим хугацаагаар тахь нутагшуулах төвийн дасгах хашаанд байлган ажиглах юм.

Зүүнгарын говийн тахийн сүрэгт энэ жил 7-р сарын дунд үеийн байдлаар 22 унага амжилттай бойжиж байгаа нь тахийн сүрэг тоо толгой нэмэгдэхэд багагүй амжилт юм.

Тахийн тал дахь 10 гаруй унага мэндлээд байна


2014 оны эхний унага 4-р сарын 16 ны өдөр мэндэлсэн бөгөөд одоо 12 унагатай болоод байна. Цааш мөн 10 гаруй гүү унагалах болно. Энэ жил Зүүнгарын тахийн сүрэг 100 гаруй толгой болж нэмэгдэнэ. 

Хятадын Шинжян мужийн Жимсайрын тахь үржүүлгийн төвтэй хамтран ажиллах боллоо


5-р сарын эхээр Тахийн тал төслийн удирдлагууд Шинжаны тахь үржүүдгийн газар болон Каламайлын Нөөц газарт айлчлаад ганзага дүүрэн ажлын амжилттай ирлээ. Тус газруудтай тахь солицох, үржүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохирч, Жимсайрын тахь үржүүлгийн төв Олон улсын тахь группын гишүүн байгууллага болохоор шийдвэрлэлээ. 2015 оны 4-р сард 6 тахь авчрахаар төлөвлөлөө. 

Тахь нутагшуулах үйл ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ


Говь-Алтай аймгийн орон нутгийн музейн зэрлэг амьтдын болон тахь үзмэрийн буланг Швейцарын Чур хотын байгалын музейн дэмжлэгээр сэргээн сайжруулж, гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ. нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцлоо

ОУТГ-ын удирдах зөвлөл шинэ гишүүдээр бүл нэмлээ


ОУТГ-ын 5-р сарын 13-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, дэд захирал Ярослав Шимек нар мөн Швейцарын Лангенберг хотын амьтны хүрээлэнгийн дарга хатагтай Карин Хинденланг Клерг нар удирдах зөвлөлийн гишүүнээр элслээ.

Зүүнгарын говьд шинээр уст цэг бий болголоо


Говийн Их Дархан газрын "Б" хэсгийн Тахь ус, Хонь усны баян бүрд нь 60 км зайтай оршдог ба энэ хооронд ямар нэгэн булаг, шанд, уст цэг байхгүй бөгөөд Хөдөөгийн Сэртэнгийн ард Улаанганга хэмээх газар Нарны өргүүртэй насосоор ажилдаг богино яндант өрөмдмөл худгийг БОНХЯ-ны санхүүжилтээр гаргаж, ашиглалтанд хүлээлгэн өглөө. Худгийн ус хөвнөөсөө доошоо 100 м урсаж гүнзгий тогтоол үүсгэжээ. Одоо энэхүү уст цэгийн орчимд 300 гаруй хулан идээшилж байлна. Говийн ховор ан амьтад, ялангуяа тахийн сүргийн хувьд ихээхэн ач холбогдолтой ажил боллоо. Энэхүү чухал ажлыг санаачилсан, санхүүжүүлсэн, гүйцэтгэсэн нийт хүмүүс талархал илэрхийлэе. 

Хамгаалалттай нутгийг өргөтгөн Зүүнгарын говийн экосистемийг цогцоор хамгаалах шаардлага


Говийн их дархан газрын Б хэсэгт Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумдын нутаг дэвсгэр хамардаг, ховор амьтдын өлгий нутаг билээ. Энд уугуул нутагтаа устсан тахь адууг 1992 оноос эхлэн сэргээн нутагшуулж байгаа бөгөөд 2013 оны жилийн эцсийн байдлаар 8 сүрэгт нийт 90 гаруй тоо толгой тахь нутагшуулж байна. Зүүнгарын говийн экосистемийг цогцооор нь хамаалах зорилгын үүднээс Говийн их дархан газрын Б хэсгийн хамгаалалтын хил заагийг өргөтгөх ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд байгаа бөгөөд орон нутаг хамгаалалтын захиргааны энэхүү саналыг идэвхтэй дэмжин шат шатны иргэдийн хурлаараа дэмжсэн бөгөөд одоо засгийн газар, УИХ -р хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.  Хамгаалалттай нутгийг өргөтгөх түүний нэр нэрийг оновчтой сонгон өгөх талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэрэнгүйг дараах холбоосоор сонирхоорой.

Зүүнгарын говьд тахь нутагшсаар


Монгол орны баруун хязгаар Зүүнгарын говьд нутагшуулж байгаа тахийн сүрэг өвлийг өнтэй давж, тавтай сайхан хаваржиж байна. Одоогоор Тахийн тал, Хонин ус, Тахийн ус, Ёлхон усны говиудад цастай хүйтэвтэр хавар болж байгаа боловч тахиуд мэнд сайн байна. Энэ жил тахийн гүүнүүд 80 гаруй хувийн хээл авалттай байгаа. 

Тахь говь нутагтаа сайхан өвөлжиж байна


Зүүнгарын говь, Тахийн талд цас багатай сайхан өвөл болж байна. Нутагшуулж байгаа тахийн сүрэг говь нутагтаа дасан нутагшиж одоогоор хорогдолгүй мэнд өвөлжиж байна. Тахиудаа сайтар анхааран ажиллаж байгаа тахь нутагшуулах төвийн хамт олондоо удахгүй болох сар шинийн мэнд хүргэж ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Монголын эгэл зоригтнууд: Зэрлэг адуучин


О.Ганбаатар бол тахийн биологич. Дөнгөж их сургуулиа төгссөн 21-хэн настай судлаач ээжийнхээ захиасаар АНУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрөөс татгалзаж, багшийнхаа ятгалгаар эрс тэс уур амьсгалтай Монголын хамгийн өвөрмөц нутаг, баруун өмнөд хязгаарт 14 жилийн өмнө ирж байсан юм. Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга тэрээр Хөвсгөлийн уугуул хэрнээ говь нутагт уугуул зэрлэг адуунаас ч илүү нутагшиж, зэрлэг адууг хэнээс ч илүү маллах туршлагатай судлаач-адуучин болжээ. Nationalgeograpgic Mongolia-s үзэх

Мэргэжилтэн Н.Алтансүх Байгаль орчны Яамны "Жуух бичиг" -ээр шагнууллаа


ГИДЦГ-ын Б хэсгийн мэргэжилтэн Н.Алтансүх "Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хүндэт жуух" бичгээр шагнагдлаа. Тэрээр тус байгууллагын ахлах мэргэжилтэн, санхүүгийн албыг хариуцан ажилладаг бөгөөд түүний байгаль хамгаалах болон тахийг нутагшуулах ажлыг төр үнэлэн шагнаж урамшууллаа. Алтансүхдээ цаашдын ажилд нь амжилт хүсье. 

Ардчилалын бодит жишээ


ОУТГ-ын ерөнхийлөгч Thomas Pfisterer 2013 оны 10-р сард Монголд ажиллах хугацаандаа Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С. Оюун нарт бараалхаж  тахь нутагшуулах, байгаль хамгаалах ажлынхаа талаар танилцуулан мэдээлэл хийж хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

ГИДЦГ-ын хамгаалалтын хил хязгаарыг нэмэгдүүлэх санал


Ингэж өргөтгөж хамгаалалтанд авснаар одоогийг хамгаалалттай нутгийн хилээс хойгуурх байгалыг хамгаалах, тэнд нутаглах тахь, хулан, хар сүүлт зээр тэдгээрийн амьдрах орчныг цогцоор хамгаалахад их ач холбогдорлтой бөгөөд олон улсын хил дамнасан хамгаалалттай нутаг бий болгох эхний алхам юм. 

Өргөтгөлийн ажилд иргэдийн шууд оролцоо


Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оныг АРДЧИЛАЛЫН жил болгон зарласан ГИДЦГ-ын Б хэсгийн газар нутгийг өргөтгөн хамгаалалтанд авах ажлыг шууд ардчилалын зарчмаар хэрэгжүүлж байна. Иймийн тулд тус хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар газар нутгийг нэмж хамгаалалтанд авах асуудлыг нутгийн иргэд, баг, сумын иргэдийн дунд хэлэлцүүлэн улмаар аймгийн иргэдийн хурлаар уламжлуулан улсын их хурал танилцуулан шийдвэр гаргуулах хүртэлх шат дараалал бүхий ажлыг идэвхтэй хийн ажиллаж байна. 

Тахийн талд өвөл эхэллээ, 90 гаруй тахь мэнд нутагшиж байна


Говийн Б хэсэгт нутагшиж байгаа тахийн популяц өөрийн нөхөн үржил болон гадаадаас тахь тээвэрлэн авчирч буй ажлын үр дүнд тоо толгой нь амжилттай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2010 оны өвлын хорогдлыг нөхөн өсөж байна. Одоогоор 90 гаруй тахь говь нутагтаа дасан нутагшиж байна. Зундаа тахийн сүргийн бүтэц нэлээд тогтворгүй өөрчлөгдөх боловч өвөлдөө харьцангуй тогтвортой байдаг. Бундан азаргатай сүрэг оддогоор Тахийн талд хамгийн том сүрэг бөгөөд 25 тахьтай. Заримдаа энэ сүрэг 2 хэсэгт хуваагдах боловч шаардлагатай үед эргэн нэгддэг.  2012 онд Европоос авчирсан 4 гүүг эрхэс азарга хураан авч сүрэг үүсгэсэн. Чонын нөлөөлөл тахийн талын унаганы мэнд үлдэхэд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлсээр л байна.

Олон улсын тахь группын хүндэт ерөнхийлөгч ноён JEAN-PIERRE SIEGRIED тэнгэрт халилаа


Dr. Jean Pierre Siegried Олон улсын тахь группыг үүсгэн байгуулагчдын нэг, хүндэт ерөнхийлөгч Jean-Pierre Siegried 2013 оны 10-р сарын 5 нд удтал хүндээр өвдөсний улмаас таалал төгслөө.  Түүний гэр бүл үр хүүхдэд олон улсын тахь группын хамт олноос гүн эмэгнэл илэрхийлж байна.

Та бурхны орондоо амгалан морилох болтугай!

Тахь группын хамт олон

Тахийн сүргийн байрлал, шилжилт хөдөлгөөнийг зайнаас тандан судалж байна.


GPS-ын дамжуулагч бүхий хүзүүвч зүүсэн тахийг шилжилт хөдөлгөөнийг үзэх

Төслөөс орчны бүсийн нийгэм эдийн засгийг дэмжин ажиллаж байна


Чехийн хөгжил, хамтын ажиллагааны шугамаар Прагын амьтны хүрээлэнгээр дамжуулан ГИДЦГ-ын орчны бүс болох Биж багийн нийгэм эдийн засгийг дэмжих дэд төслүүдийг хэрэгжүүлж байна.


Тахь нутагшуулах төвөөс 10 км зайтай Биж багийн эмнэлгийг бүрэн засварлан сумын удирдлагад хүлээлгэн өгсөн. Энэ жижиг эмнэлгийг хэвийн үйл ажиллагаатай болгосон нь алслагдсан хөдөө нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудлыг үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн төслийн хүрээнд ГИДЦГ-ын Б хэсэг тахь нутагшуулах төвийн орчмын хоёр багийн иргэдийг нөхөрлөл байгуулахад туслан үйл ажиллагааг дэмжиж нөхөрлөлд шинэ ажлын байр барьж өглөө.

Прагаас дахин 4 гүүг Тахийн талд авчирлаа


БНЧАУ-ын Прагын амьтны хүрээлэнгээс гурав дахь удаагаа 4 тахийг тээвэрлэн авчирлаа. Тахиудыг тээвэрлэсэн Чехийн цэргийн онгоц Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд газардсан бөгөөд Булганаас Тахийн тал хүртэл  200 гаруй км замд тахиудыг автомашинаар тээвэрлэсэн, тээвэрлэлт нийт 36 цаг үргэлжилсэн бөгөөд замын туршид тахиудын эрүүл мэндийн байдал сайн байсан. Праг хотын амтны хүрээлэн, Чехийн хөгжил хамтын ажиллагааны төсөл, Чех улсын элчин сайдын яам, Олон улсын тахь групп хамтран энэ тээвэрлэлтийг амжилттай зохион байгууллаа. дэлгэрэнгүй унших

С.Оюун сайд тахь нутагшуулах төслийн ажилтай танилцлаа


Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюунтай төслийн зохицуулагч ноён Хрис Вальцерь, судлаач доктор Петра Каченский, менежер Н.Энхсайхан нар уулзаж Тахийн талын тахь нутагшуулах төслийн үйл ажиллагааг танилцууллаа.


Сайд Говийн Их Дархан Газрын хамгаалалтын захиргааны ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, газар нутгийг өргөтгөх, шинээр тахь тээвэрлэн авчрах, олон улсын хил дамнасан хамгаалалттай нутаг байгуулах ажлыг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Шинэ сүрэг говийн задгай бэлчээрт гарлаа


Өнгөрсөн жилд Чехийн Прагын амьтны хүрээлэнгээс авчирсан 4 тахь дасгах хашаанд өвөлжсөн бөгөөд саяхан нутгийн Эрхэс нэртэй азаргатай нийлүүлэгт орж шинэ сүрэг үүсгэн говийн чөлөөт бэлчээрт гарлаа. Уг сүрэг одоогоор Бижийн гол орчмоор нутаглаж байна. 

Тахь клубын сурагчид тахийн нутгаар аялалаа


Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж баг тахийн талын тахь нутагшуулах төвөөс 10 орчим км зайтай байршдаг. Тахь нутагшуулах төвийнхөн бага сургуулийн сурагчдын байгуулсан “Тахь” клубын үйл ажиллагаа идэвхтэй дэмжин ажилладаг бөгөөд 5-р сарын сүүлээр говь нутагтай танилцах Эко аялалыг төвийн захирал О.Ганбаатар, мэргэжилтэн Н.Алтансүх нар зохион байгуулж, сурагчдад өөрсдийн ажлыг сонирхуулан тайлбарлаж танилцуулсан нь аялалд оролцсон сурагчид төдийгүй багш нар сонирхолтой байлаа. Энэ аялалыг Чехийн хөгжилхамтын ажиллагааны төслөөс ивээн тэтгэж явууллаа. 

Тахийн талд Тахийн сүрэг унагалж эхэллээ


Зүүнгарын говьд 4-р сарын дунд үеэс бэлчээр сэргэн, тахиуд ногоонд бүрэн цадсан бөгөөд одоогоор тахийн гүүнүүдийн унагалалт 80 гаруй хувьтай байна. Энэ жилийн анхны унага Номхон сүрэгт Таня гүүнээс гарсан бөгөөд одоогоор 12 унагатай байна.  

Япончууд тахь хамгаалахад хамтран ажиллах боллоо


Өнгөрсөн 2-р сард Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар Японы Тама-ын амьтны хүрээлэнгрүү Европоос 3 тахь тээвэрлэн хүргэх ажил амжилттай хийгдсэн билээ. Эдгээр шинээр ирсэн тахиуд  сар гаруй хугацаанд мал эмнэлгийн хорио цээрийн хяналтанд байна.
Тама амьтны хүрээлэнд зохиогдсон нээлтын ажиллагааны талаар ТОКИО хотын ТВ мэдээ үзэх


Энэ амьтны хүрээлэн тахийн тоо толгойгоо нэмэгдүүлсэнтэй холбоотой тахийн байр нэмж барин өргөтгөл хийж 4-р сарын 26 нд тахиудаа шинэ байрандаа шилжүүлэн байршуулж нээлт үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр хийлээ. Уг үйл ажиллагаанд Монгол улсын элчин сайдын яамны ажилтангууд, Олон улсын тахь группын эрдэм шинжилгээ хариуцсан захирал Хрис Вальцер, Монгол дахь товчооны менежер Н.Энхсайхан нар оролцлоо. Токио хотын захиргаа, Тама амьтны хүрээлэн, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран тахийг хамгаалах үйл ажиллагаанд оролцохоор хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэж гарын үсэг зурлаа.

Японы Тама-гийн амьтны хүрээлэнрүү тахь илгээлээ.


Европын амьтны хүрээлэнгээс 3 тахийг Швейцарт Цюрих хотод цуглуулан 2013 оны 2-р сард Японы амьтны хүрээлэнрүү илгээлээ. Японд тахь бэлэглэх ажлыг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд ОУТГ гардан гүйцэтгэлээ. Эдгээр тахийн үр төл магадгүй Тама-аас Зүүнгарын говьд хүргэгдэн нутагших байх.

Тахийн зан төрхийг нарийвчлан судлахыг дэмжих


орчин, орон зайн шилжилт байршлыг судлан тогтоохоор зарим тахийг зайнаас тандан судлах  GPS төхөөрөмж зүүх гэж байна. Энэ ажилд нэлээд их хөрөнгө санхүү шаардлагатай байдаг. Судлаачдад энэ ажлыг хэрэгжүүлэхэд тусална уу. дэлгэрэнгүй

ОУТГ-ын зурагт танилцуулга: Дээжийг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид барилаа.


Та ОУТГ-ын шинэ танилцуулгыг эндээс харж болно. Энэ оны эхээр Давос хотод зохиогдсон дэлхийн эдийн засгийн форум уулзалтын үеэр ОУТГ-ын дэд ерөнхийлөгч R.Schnidrig энэ зурагт танилцуулгын дээжийг Элбэгдорж ерөнхийлөгчид гардууллаа. Ерөнхийлөгч төслийн амжилттай үйл ажиллагааг сайшаан дэмжсэн байна.

ОУТГ-ын зорилгоь түүндээ хүрч буй үйл ажиллагааг дэлгэрэнгүй харуулсан энэ танилцуулгаас та тахийг нутагшуулах ажлыг дэмжих түүнчлэн Зүүнгарын говь, хамгаалалттай нутгийг хамгаалахад хувь нэмэр оруулах боломжийг олох бололцоотой.

Зүүнгарын говьд нутагшуулж байгаа сүргийн бүтцийн өөрчлөлт


Өнгөрсөн өвөл Тахийн талд 12-р сард үргэлжилсэн цас ихээр оржь цасны зузаан нэлээд нэмэгдлээ. Талдаа 10-20  см, ууландаа хагас м орчим цасан бүрхүүл тогтлоо. Тахийн усны сүргийн хувьд ХААН азарга өнгөрсөн намар өөрийн эцэг Хөвсгөөс сүргийг булаан авсан боловч, ШАНДАСТ азарганд сүргээ булаалгалаа. Бусад сүргүүдэд ч бага зэрэг өөрчлөлт орж байна. Товч мэдээг харах

Европоос тахь тээвэрлэн авчирлаа.


Өнгөрсөн 7-р сард Прагийн амьтны хүрээлэнгээс 4 тахийн гүүг Тахийн талд амжилттай тээвэрлэн авчирлаа. Эдгээр тахиудийн Европын ховор амьтан хамгаалах хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу тахийн сүргийг генийн олон янзын бий болгох зорилгын үүднээс сонгох авсан юм. 

Орон нутаг болон бүсийн удирдлагуудын оролцоо бүхий хамгаалалттай нутгийн менежментийн төлөвлөгөө хэлэлцэх зөвлөлгөөн 6-р сарын 9 нд Тахийн талд


2012 оны 6-р сарын 9 нд тахь нутагшуулах болон хамгаалалттай нутагтай оролцогч талуудын хамтарсан хурал боллоо. Хуралд оролцогчид байгаль хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж өөрсдийн оролцоо, туршлага хамтрах бололцоог хэлэлцлээ. Тайлан үзэх

Тахь сэргээн нутагшуулсны 20 жилийн ой


2012 оны 6-р сарын 9 нд тахь нутагшуулах болон хамгаалалттай нутагтай оролцогч талуудын хамтарсан хурал боллоо. Хуралд оролцогчид байгаль хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж өөрсдийн оролцоо, туршлага хамтрах бололцоог хэлэлцлээ. Тайлан үзэх

БНХАУ-с тахь Тахийн талд авчирлаа


2012 оны 5 сард Хятадын Жимсайрын тахь үржүүлгийн газраас 4 тахийн азарга Тахийн талд авчирсан. Энэ хоёр улс түүхэндээ анх удаа зэрлэг амьтан солилцож байгаа бөгөөд байгаль хамгаалах салбарт хамтран ажиллаж тус бүс нутагт тахийг нутагшуулах ажилд том дэмжлэг боллоо. зураг үзэх

Хэвлэлд

татах, мэдээллүүд

Тахь эргэн ирсэн нь!

Тахийн мэдээ цувралийн 9-р сарын дугаар харах

ОУТГ-ийн Санхүүгийн дарга хатагтай Rebekka Blumer-н ярилцлага

Олон улсын тахь групп-ийн санхүгийн дарга, УЗ-ийн гишүүн хатагтай Rebekka Blumer тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор Монголд зочилоод байгаа бөгөөд UB post сонинд төслийг үйл ажиллагааны талаар сонирхолтой ярилцлага өгчээ. 

Монголын говь нутгийг ойлгохуй..

Тахь нутагшуулсны 25 жилийн ойд зориулсан тахийн мэдээ үзэх дугаар 6

Ирээдүйрүү алхам алхамаар..

Зүүнгарын говьд тахь нутагшуулах төслийн мэдээ үзэх дугаар 5 

Монгол тахь эх нутагтаа- Бидний туршилт

Зүүнгарын говьд тахь нутагшуулах төслийн мэдээ үзэх дугаар4

2016 оны Праг хотоос авчирсан тахь тээвэрлэлтийн зураг үзэх. Зургийг Прагийн амьтны хүрээлэнгээс

"Тахь эх нутагтаа эргэн ирлээ" хүүхдийн ном хэвлэгдлээ татаж үзэх

Хустайн нурууны тахийн сүргүүдээс Тахийн талруу 7-р сард 4 тахь авч явахаар 7 тахь барьж хашаанд хашлаа. Зэрлэг тахийг хашаанд хаших цөөн тохиолдлуудын нэг бөгөөд америк, Чех, Монгол судлаачид, эмч нар хамтран ажиллав. зураг үзэх. Зургуудийг Праг хотын амьтны хүрээлэнгээс

2012 оны тайлан

2012 оны ОУТГ-ын тайланг үзэх 

Facebook

бидний Facebook хуудасанд зочилно уу!
ITG on Facebook

2012 оны 6-р сарын 10-15 нд

Тахь сэргээн нутагшуулсны 20 жилийн ойг тэмдэглэлээ

2012 оны 5-р сарын 21-22нд

Хятадын Жимсайраас 4 тахийн азарга Тахийн усанд авчирлаа.Зураг үзэх

Чухал хамтын ажиллагаа

Швейцарын хөгжлийн агентлагтай нягт хамтран ажиллаж байна.
Fact Sheet