Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан



дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол




дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар



Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

Таны дэмжлэг

Таны дэмжлэгт баярлалаа

Монголд тахийг сэргээн нутагшуулж байгаа төслийн санхүүжилтийг бий болгоход хандив өргөх, гишүүнээр элсэн бидэнд туслалцаа үзүүлнэ үү

  • хандив
  • гишүүнчлэл

таны тусламж тухайн экосистем, хүрээлэн буй орчныг бүхэлд нь хамгаалахад зориулагдана


 

Олон Улсын Тахь Группын
Монгол дахь Товчоо

Net Capital оффисын байр, 3-р давхар
Сүхбаатарын гудамж 14

6-р хороо, Чингэлтэй дүүрэг
Улаанбаатар хот-15141
Монгол улс
Tel:
+976 77112031

takhifriends@gmail.com

Данс:

MNT 49924 8691

USD 49911 4883


хандив өгөх

Говийн Их ДЦГазрын Б хэсгийн амьтад

Эрс тэс уур амьсгалын нөхцөлтэй Зүүнгарын говь нь нэн баялаг амьтны аймагтай

Говь нутгаараа тахь, хулан, хар сүүл зээрийн сүрэг, Өмнөд болон хойд уулархаг нутгаар аргаль, янгир нь элбэг тохиолдох том хөхтөн амьтад. Махчин амьтдаас чоно, үнэг, хярс, шилүүс, мануул тархан нутагшдаг.

Говийн жижиг мэрэгч амьтад жишээлбэл соотон алагдаага, загийн шар чичүүл, үлийн цагаан оготно зэрэг 20 гаруй төрлийн хөхтөн тэмдэглэгдсэн.

Жигүүртэн шувуудын хувьд 100 орчим зүйл бүртгэгдсэн байдгаас ногтруу, тогоруу, тоодог, монгол болжмор, идлэг шонхор, тас, бүргэд элбэг тохиолдоно.

97 зүйлийн шувууд говийн Б хэсэгт байнга нутаглан байршдаг.
Үүнээс 12 зүйлийн махчин шувуу байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь хар тас, ёл, талын бүргэд, цармын бүргэд юм.

Мөлхөгчид

Харьцангуй цөөн тооны мөлхөгчид бүртгэгдсэн байдаг. Үүнд: хонин гүрвэл Lizard prynocephalus versicolor.

Хамгаалагдсан - Гэхдээ хайрлагдаагүй амьтан бол хулан

Монгол орон хулангийн хамгийн их сүрэг үлдэн амьдарч буй нутагтай 20000 гаруй толгой хулан нүүдэллэн амьдардаг гэсэн тоо байдаг. Говийн Б хэсэгт хэдэн мянгаараа сүрэглэн улирлаар шилжин нүүдэллэн амьдардаг. Хулан нь тухайн хэсэг нутагтаа элбэг боловч Монгол оронд тоо толгой нь эрс багасаж байгаа зүйл юм. Хулангийн экологийн онцлог, орон зайн ашиглалтын талаар зарим бодит мэдээг бид цуглуулан судалж байгаа.

1953 оноос хуланг улсын хамгаалалтанд авсан. Гэвч хүн амын өсөлт, бэлчээр нутгийн шахалт, ган зудын нөлөө зэрэг нь өсөлтөнд нь сөргөөр нөлөөлж хулан-хүн хоёрын зөрчил нэмэгдсээр байгаа.

  • Хүн амын өсөлт тэдний говийн уст цэгийн ашиглалт нь хуланг дайжих нөхцөл болдог
  • Мал, гэрийн амьтадтай бэлчээрийн шууд өрсөлдөөнд орсноос хулан цөөрдөг
  • Хууль бус агналт

Чоно – аюултай махчдын нэг

Чоно бол Говийн хамгийн том махчдын нэг бөгөөд нэлээд түгээмэл тохиолдоно. Бид чононд зайнаас тандан судлах багаж зүүж маш өргөн уудам орон зайд шилжилт хийн тэнүүчилдэг болохыг тогтоосон. 2 жилийн дотор 143000 км2 талбай бүхий орон зайд шилжин хэсэж амьдарч байсан.

Чоно нь шинээр нутагшуулсан тахийн хувьд байгальд мэнд үлдэхэд чухал шалгуур болж буй хүчин зүйл юм. Тахийн унагыг ихэвчлэн барьдаг бөгөөд зарим тохиолдолд нас бие гүйцсэн тахийг ч барих тохиолдол байдаг. Нутгийн малчдын хувьд жилд нийт малын 1-2%-ыг чононд алддаг тоо судалгаа байна. Үүнээс бод буюу байнгын маллагаанд байдаггүй малын төл чононд өртөх нь элбэг.

Монголд  хууль эрх зүйн зохицуулалтанд тодорхой тусгаагүй амьтан бол чоно. Хамгаалалттай нутгийн гадна хэзээ ч хэдийг ч агнаж болно. Улсын тусгай хамгаалалттай нутагт чоно агнахыг хуулиар хориглодог. Чонын тоо толгойн хувьд ховордож багасаагүй байгаа амьтан юм.


Говийн Б хэсэгт сүүлийн жилүүдэд чонын агналт хийгээгүй. Чонын тархал хэдий элбэг биш ч чоно, түүний ул мөрийг хялбархан үзэж болно.