Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар



Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол




дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан



дэлгэрэнгүй

Таны дэмжлэг

Таны дэмжлэгт баярлалаа

Монголд тахийг сэргээн нутагшуулж байгаа төслийн санхүүжилтийг бий болгоход хандив өргөх, гишүүнээр элсэн бидэнд туслалцаа үзүүлнэ үү

  • хандив
  • гишүүнчлэл

таны тусламж тухайн экосистем, хүрээлэн буй орчныг бүхэлд нь хамгаалахад зориулагдана


 

Олон Улсын Тахь Группын
Монгол дахь Товчоо

Net Capital оффисын байр, 3-р давхар
Сүхбаатарын гудамж 14

6-р хороо, Чингэлтэй дүүрэг
Улаанбаатар хот-15141
Монгол улс
Tel:
+976 77112031
itgmon@gmail.com
takhifriends@gmail.com

Данс:

MNT 49924 8691

USD 49911 4883


хандив өгөх

ОУТГ-ЫН ХАМТРАГЧИД

Санхүүгийн дэмжигч, эд материал болон бие сэтгэлээрээ туслан оролцох

Олон компани, байгууллага,  хувь хүмүүс тахь төслийг санхүү, эд материал, үйлчилгээ, өөрийн гар бие сэтгэлээрээ оролцон дэмжиж ажилладаг.

Монгол, Европ, Америк зэрэг олон улс орнуудын гишүүд, эрдэмтэн судлаачид, хамтран дэмжигч байгууллагууд, хандивлагч нарын санаачлага, дэмжлэггүйгээр энэ төсөл амжилттай хэрэгжих боломжгүй юм. 

Австри улсын Вена хотын мал эмнэлгийн их сургуулийн зэрлэг амьтны экологийн хүрээлэн (FIWI)

FIWI буюу зэрлэг амьтны экологийн хүрээлэн нь  ОУТГ-ын эрдэм шинжилгээ судалгааг хариуцан ажилладаг бөгөөд энэ хүрээлэнгийн профессор Prof. Dr. Chris Walzer болон доктор Dr. Petra Kaczensky нар судалгааг удирддаг.

Энэ хүрээлэнгийн үндсэн гол ажил нь зэрлэг амьтдын зан төрх, харилцаа холбоо, хэрэгцээ шаардлагын уялдаа холбоог судлан шинжлэх, түүгээрээ хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөц, хөдөө аж ахуй, газар ашиглалт, агнуур зүйн салбарт тогтвортой, зохистой ашиглах шинжлэх ухааны үндсийг боловсруулах явдал юм.

Тус эрдэм шинжилгээний хүрээлэн нь салбар хоорондын, үндэстэн хоорондын дунд нэгэн биеийн, популяцийн, экосистемийн харилцан адилгүй түвшинд тогтвортой урт хугацаанд судалгаа хийхийг эрмэлздэг. Арга зүйн хувьд энгийн ажиглалтаас нарийн химийн шинжилгээ, молекул биологоос математик загварт хувиргах хүртэлх өргөн хүрээнд судлах нарийвчилан аргыг хэрэглэдэг.

Маш сайн судлагааны үндэс нь бодит ажлын үр дүн, дадлага туршлага, шийдвэрийн суурь болж өгдөг. Ингэснээр байгальд зэрлэг амьтад амьдрах нөхцөл бүрдэж, элдэв янзийн асуудал үүсэхийг урьдчилан тооцсоноор багасгаж өгдөг.

Монгол улсын Их сургууль

Монгол улсын Их сургуулийн Биологи, биотехнологийн сургууль нь Австрийн Мал эмнэлгийн их сургууль, Зэрлэг амьтны экологийн хүрээлэнтэй нягт хамтран ажилладаг бөгөөд ОУТГ-ын эрдэм шинжилгээний ажлыг хариуцдаг. Биологийн ангийн оюутнууд тахь нутагшуулах төвд олон улсын төсөл судалгаанд хамрагдан гадаадын судлаач оюутнуудтай хамтран тодорхой сэдэв сонгон, дадлагын ажил, бакалавр, магистр, докторын ажлаа хийж байна.

Праг хотын амьтны хүрээлэн

Праг хотын амьтны хүрээлэн нь ОУТГ-ын гишүүн бөгөөд төслийн үйл ажиллагаанд сүүлийн үед их идэвхтэй оролцож байгаа юм. Сүүлийн жилүүдэд эргэн нутагшуулж байгаа тахийн сүргийн амьдрах чадварыг сайжруулах, өсгөх зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тахийн түүхийн хувьд Прагийн амьтны хүрээлэн маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг бөгөөд 2011 оноос орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд Чехийн хөгжлийн агентлагаараа дамжуулан дэд төслийг хэрэгжүүлж байгаа нь их ач холбогдол өгч байна.

Европын ховор зүйлийг хамгаалах хөтөлбөр (EEP)

Европын ховор зүйлүүдийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд ховор зүйл амьтдыг амьтны хүрээлэнд үржүүлж тэднийг тохиромжтой амьдрах орчинд шилжүүлэн нутагшуулж тогтвортой сүрэг бий болгох нь зүйтэй гэсэн байдаг. Одоогоор 120 гаруй зүйлийн амьтдыг нутагшуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Эдгээр амьтдын генийн олон янз байдлыг аль болох өргөн хүрээнд байлгах зорилгын үүднээс EEP үржлийн бүх мэдээллийг хөтлөн зохицуулж байдаг.


Тахийн хувьд дээрх бүх мэдээллийг Германы Cologne амьтны хүрээлэнгийн доктор  Waltraut Zimmermann 2011 оныг хүртэл хариуцан ажил ажиллаж байсан ба дараа нь тус хүрээлэнгийн доктор Lydia Kolter үргэлжлүүлэн хөтөлж байна.

Oikos хүрээлэн

Ойкос хүрээлэн нь Европын улсууд болон хөгжиж байгаа орнуудад байгаль хамгаалах талаар нийгэм эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус бие даасан байгууллага юм. 1996 оноос байгаль судлаачдын санаачлагаар Италийн Милан хотноо байгуулагдсан. Энэхүү байгууллага нь байгаль ертөнц, байгалийн нөөц баялаг, төрөл зүйлийг хадгалж хэвээр нь үлдээх талаар төсөл хөтөлбөрүүдийг дагнан хэрэгжүүлж байна.

Чехийн хөгжлийн агентлаг

Чехийн хөгжлийн агентлагаас Ойкос байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Говийн хэсгийн орчны бүс нутгийн эдийн засгийг дэмжих, эмнэлэг сургуулийн үйл ажиллагааг сайжруулах, хамгаалалтын захиргааны материаллаг баазыг дэмжих зэрэг ажлуудыг эрчимтэй хийж байна. Development Agency of the Czech Republic.

Швейцарын хөгжлийн агентлаг (DEZA/SDC)

Швейцарын хамтын ажиллагааны агентлаг нь ОУТГ-ын гол хамтрагчдын нэг. Тахийн амьдрах орчныг хамгаалах, тогтвортой аюулгүй ашиглах талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж, хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх зөвөлгөөн зохион байгуулж, цөлжилтийг сааруулах төслийг тус бүс нутагт хэрэгжүүлж байгаа.


ОУТГ-ын саналаар Швейцарын хамтын ажиллагааны агентлаг нь засаглалын төвлөрлийг сааруулах төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ төсөл нь хотжилт төвлөрлийг сааруулах, ардчилал болон санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг олшруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд түлхэц болж байна. Швейцарын хамтын ажилагааны агентлаг нь зөвхөн санхүү болон мэргэжлийн туслалцаа үзүүлээд зогсохгүй бүс нутагт хамтын ажиллагаа, харилцаа холбооны өргөн сүлжээг бүрдүүлж чадсан. ОУТГ-ын зорилго нь тэдний үйл ажиллагааны зорилттой яв цав тохирч байдаг.

Швейцарын холбооны Хүрээлэн буй орчны газрын дарга Bruno Oberle бидний хамтын ажиллагааг сайшаан дэмждэг бөгөөд тэр захиандаа ОУТГ-ын байгаль хамгаалах ажлыг өргөн хүрээнд нийгмийн томоохон сүлжээгээр гүйцэтгэж байгааг цохон тэмдэглээд энэ нь тахийг сэргээн нутагшуулах ажилд их ач холбогдолтой гэжээ. 

Хятадын Шиньжан мужийн шинжлэх ухааны академи

Шиньжан мужийн шинжлэх ухааны академи нь ОУТГ-ын бас нэг том хамтрагч байгууллага бөгөөд  тахь болон бусад зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, хоёр улсын хилийн зурвас дагуух нутгийг олон улсын хил дамнасан хамгаалалттай нутаг болгон өргөтгөх асуудалд хоёр талд анхаарал хандуулах ёстой юм. 

Токиогийн Тама амьтны хүрээлэн

Японы Токио хотын ТАМА амьтны хүрээлэн 2012 оноос ОУТГ-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Европын амьтны хүрээлэнгүүдээс 3 монгол тахь Тама-руу 2013 оны 2-р сард тээвэрлэн аваачсан.

Мөн Токио хотын захиргаа, Тама амьтны хүрээлэн Ерөнхийлөгчийн Тамгын газартай байгаль хамгаалах, тахь адууг хамгаалж өсгөх гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон.

Орон нутгийн нөхөрлөлүүд

  • Уран саваа нөхөрлөл - Ахлагч Г.Уртаа /Соёмбо баг/
  • Ухааны хур нөхөрлөл - Ахлагч Ч.Ариунзяа /Биж баг /
  • Алагхайрхан хоршоо - Ахлагч Б.Чинбат /Бугат сум/
  • Биж багийн эмнэлэг эмч,  Ц.Оюунчимэг
  • Биж багийн сургууль, захирал Б.Мөнхцэцэг
  • Соёмбо багийн эмнэлэг, эмч Цэрэнбямбаа
  • Соёмбо багийн сургууль, захирал Ц.Ууганаа

Чингэс шар айраг ХХК

Чингис шар айрагны үйлдвэр нь тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг дэмжиж хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголд "Тахийн нөхөд" санг байгуулахад санаачлага гарган ажиллаж байна.

“Nomadic Journeys” ХХК

"Тахийн нөхөд" сантай нэгдсэн анхны монгол компани нь "Nomadic Journeys" ХХК юм. Хатагтай С. Мандухайгаар удирдуулсан энэ компани нь хүрээлэн буй орчинд ээлтэй аялал жуулчлал зохион байгуулдаг.