ОУТГ нийгэмлэгийн гол үүрэг болон Монголын ард түмэнтэй хамтран тахь болон байгаль хамгаалах юм.
ОУТГ нь Монголын засгийн газартай хамтран ажиллах 10 жилийн гэрээ хийж ажиллаж байгаа бөгөөд гэрээний хугацаанд Зүүнгарын говьд тахь сэргээн нутагшуулах мөн ГИДЦГын "Б" хэсгийг хамгаалах менежментийн төлөвлөгөөт ажлыг хамтран гүйцэтгэхэд анхааран ажиллана. Одоогийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамтай хамтран хийсэн гэрээ нь 2011-2020 он хүртэл хүчин төгөлдөр байх юм.
Тиймээс ОУТГ нь тус яамны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, орон нутгийн удирдлага, иргэд малчид, нөхөрлөлүүдийн нягт хамтын ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд цаашид Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.