Намхавтар бахим биетэй
Тахь ихэвчлэн хонгор шаргал, бор хулдуу зүстэй, ам болон хэвийн хэсэг нь цагаан өнгөтэй байдгаас нь үүдэн цагаан хошуут адуу гэж нэрлэх тал байдаг. Биеийн төрх нь нэлээд хүчирхэг бүдүүн хүзүүтэй, бахим хүнд мөчтэй.Тахийн дэл нь үргэлж босоо байдаг бөгөөд дэлний сэрвээнээс сүүлний уг хүртэл тод бараан гол зурвастэй. Сүүлний уг нь нэлээд уртассан байдгаараа гэрийн адуунаас ялгагддаг. Зундаа хөөвөр гуужиж богинохон үстэй болох бөгөөд өвөлдөө нягт дулаан хөөвөр ургаж хүйтнээс хамгаална.
Хромосомын тоогоор илүү.
Тахийн сэрвээний өндөр нь 125-147 см, 240-300 кг хүртэл жинтэй байдаг. Гэрийн адуу 64 хромосомтой байдаг бол тахь 66 хромосомтой байдгаараа тэднээс ялгагддаг.
Тахь нь Азийн говь тал нутгаар тархан нутагладаг, тахийг гаршуулж болох боловч тэднийг уналга эдэлгээнд хэрэглэх боломжгүй.