1992 оноос хойш популяцын өсөлт

1992 онд Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсэгт анхлан сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд энэ нь 60-аад оны үед хамгийн сүүлийн зэрлэг тахь байсан газрын орйролцоо юм. 2004 оныг хүртэл Европын амьтны хүрээлэнгүүдээс тахийг тээвэрлэн авчирч байсан.
Хатуу ширүүн байгалийн уур амьсгалын нөлөөгөөр хоёр удаа тоо толгой ихээхэн буурсан ч зэрлэг тахийн сүргийн өсөлт амжилттай байгаа.